БИДНИЙ ТУХАЙ

01. ЭРХЭМ ЗОРИЛГО

Таны амжилт бидний зорилго

02. АЛСЫН ХАРАА

Харилцагчид хамгийн сайн үйлчилгээ үзүүлэх

"ММК" ХХК ТАНИЛЦУУЛГА

"ММК” ХХК нь 2005 онд БНХАУ-ын Ордос хотын Мон Кай группийн хөрөнгө оруулалттай хүнд даацын автомашин, тоног төхөөрөмж худалдааны чиглэлээр Монгол улсад үүсгэн байгуулагдаж түүхийн хуудас эхлүүлсэн билээ.

2009 оноос БНХАУ-ын Бугат хотын BEIBEN TRUCK GROUP-ийн хүнд даацын автомашины үйлдвэрийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч болон ажиллаж Монгол улсын стандарт, цаг уур, замын нөхцөлд тохирсон уул уурхай, барилга замын бүх төрлийн техник тоног төхөөрөмжийг харилцагчидын эрэлт хэрэгцээ, шаардлагад тохирсон чанартай, баталгаат хугацаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр ханган хэрэглэгчдийнхээ талархалыг хүлээсээр ирсэн билээ.

Мөн 2010 оноос эхлэн Монгол улсын зах зээл дээрх нийт Beiben брэндийн автомашинуудад сэлбэг, засвар үйлчилгээг үзүүлэх зорилготой дэлхийн стандартад нийцсэн Beiben Засвар үйлчилгээний төвийг бүтээн байгуулж, БНХАУ-д бэлтгэгдсэн мэргэжлийн засварчид хүнд даацын машин механизмын үнэгүй оншилгоо, зөвлөгөө, мэргэжлийн сургалт, семинарыг зохион байгуулах анги танхимтай үйл ажиллагааг өргөжүүлсэн.

2013 оноос уул уурхай, зам тээврийн нөхцөлд тохируулан  БНХАУ-ийн Ордос хотын Жуншинь үйлдвэрийн уурхайн зориулалттай 60-115 тонны даацтай өөрөө буулгагч мөн 2017 оноос эхлэн WEICHAI үйлдвэрийн "WeiChai 90, WeiChai 90H, WeiChai 115” маркийн уул уурхайн зориулалтийн 60-80 тонны даац бүхий өөрөө буулгагч, чиргүүл, тэвшийг чанартай найдвартай ажиллагаатай техникүүдийг хэрэглэгчиддээ нийлүүлж байна.

Түүнчлэн манай компаний борлуулж буй автомашины худалдан авагч бүхэнд санхүүгийн таатай нөхцөл, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор Хаслизинг, Хасбанк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитал банк, Капитрон банк зэрэг Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудтай хамтран ажиллаж хэрэглэгч та бүхэндээ лизингийн үйлчилгээг хамгийн бага хүү, урт хугацаатайгаар хүргэж байна. 


Эрхэм хэрэглэгч та бүхэнтэй хамтран ажиллахдаа бид баяртай байх болно.